Sunday, January 22, 2012

huzuug saihan hargduulahiin nuuts :p

Иллэг хамгийн их хэрэгтэй биеийн хэсэг бол хvзvv юм. Толгойг бэхэлж байгаа булчингуудын цусны эргэлтийг сайжруулж, хvзvvгээ зєєлрvvлж, хєнгєлж чадвал тархины даралт толгой таллаж євдєх зэрэг олон євчнєєс сэргийлж болно. Зарим тохиолдолд богинохон хvзvvний булчингаас эсвэл эрч муутай хvзvvний сул булчингаас шалтгаалан дал нурууны євчин vvсдэг. Хvзvvний иллэгийг єєрєє болон бусдаар хийлгэж болно. 

Хамгийн ашигтай аргууд: 
- Хvзvvний урд талаар сунаж тогтсон булчинг урҗ иллэг хийх
-Эрхий болон бусад хурууны єндгєєр дагзны доод талын булчингаас дал, хvзvvний хавиар гадаргууг vрж иллэг хийх.

Хvзvvний булчингуудад даралт буюу хуян шар ус амархан хуримтлагддаг. Эдгээр булчингууд нь толгойг цэх, шулуун байлгахад чиглэгдсэн байдаг бегеед нуруу сээрний бараг бvх хєдєлгєєнд оролцдог. Хvзvvний яс гэдэг нь нугалмайнууд юм. 

Эдгээр нугалам их амархан vрэвсдэг бєгєєд vрэвсэл нь их амьсгааддаг, дотор муухайрч, толгой эргэдэг зэрэг архаг євчтэй хvмvvсийн хуучийг амархан хєдєлгєдєг. Хvзvvний эргэн тойрон, артер болон венийн судас байдаг байна. Энэ бухнээс vзэхэд бид хvзvvгээ хамгаас их арчилж аль болох сайхан хэлбэртэй байлгах ёстой юм. 

Yvний тулд хоёр зvйлийг анхаарах хэрэгтэй.
1. Хєєрєх болон шар ус бєєгнєрєхєєс сэргийлэх
2. Нойрсч буй vедээ хvзvvгээ аль болох аятайхан байрлалд байлгах, мєн аль болох дэргvй унтах, дэр дэрлэхдээ зориулалтын зєєлєвчтэйг хэрэглэж байхыг бодоорой. Хvзvvний арьс нь маш хурдан урчийдэг. 

Ер нь хєгшрєлтийн анхны шинж тэмдэгvvд гь хvзvvний арьсанд илэрдэг байна. Ялангуяа хvзvv, шанааны шугам, эрууний хэсvvдээр vvсдэг. Арьсны єнгє алдалт, сулралт, урчийлт нь мєн нуур царайнд маш амархан бий болдог. Иймд хvзvv болон нуурний арьсыг арчилж будаж байх нь чухал. Хvзvv нь нvvрний vргэлжилсэн хэсэг учраас тvvнийг будахад vндсэн фоно буюу суурь пудр болж єгдєг. 

Хvзvvнд vvссэн янз бvрийн толбыг бvдгэрvvлэхийн тулд пудрын єнгє нь аль болох хvзvvний хvзvvний /єєрийн/ єнгєтэй зохицож байх шаардлагатай. Иймд аль болох ХVЗVV болон царайныхаа єнгєтэй ижил пудр олж хэрэглэхийг хичээгээрэй. Гэхдээ хуурай пудр хэрэглэхдээ нимгэхэн, хєнгєхєн, жигд турхэж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment