Friday, February 17, 2012

Үдэшлэгний үеэр “make-up”-аа сэргээх 6 арга

Эхний хундага шампаскаа тулгахдаа таны “make-up” шинэхнээрээ байсан. Гэтэл хоёр, гурав, дөрөв дэх хундаган дээр ирэхээр яадаг билээ? “Халуухан” уур амьсгал таныг давхраажиж арилсан тень, буусан сормуусны будаг, контур, тослог арьстай болгож орхидог. Энэ бяцхан асуудлуудыг дор нь шийдэх аргыг хүргэж байна1. Давхраажсан нүдний будаг. Давхрааны зураасаар бөөгнөрч, арилсан будагтай нүдэн дээрээ хуурай тень давхарлах хэрэггүй. Тэгвэл толботой юм шиг бохир харагдах болно. Тиймээс гарахдаа гар цүнхэндээ боронзон, эсвэл хүрэн, хар хөх өнгийн жижиг тосон тень авч хийгээрэй. Давхраажсан хэсгийг сальфетканы үзүүр, эсвэл хурууныхаа өндгөөр арчиж байгаад, зовхиныхоо дунд хэсэгт тосон тениэ тавьж өгнө.
2. Буусан сормуусны будаг, эсвэл контур. Буусан будгийг хурууныхаа өндгөөр арчих гэж оролдох нь будалтыг чинь бүр дордуулж мэднэ. Үүний оронд нүүсэн будгаа арьсны өнгөтэй хүрээлэгч харандаагаар далдалж болох юм.
3. Арилсан уруулын будаг. Уруулынхаа өнгийг сэргээхийн тулд тунгалаг өнгөлөгч түрх. Толинд харах ч шаардлага байхгүй.
4. Цайсан арьс. Хэрэв чиний арьс цонхийж орхисон байвал тослог хацар өнгөлөгч хацарныхаа алиманд түрх. Авч гарахаа мартсан байвал интоор, эсвэл жүржийн туяатай уруулын будагнаас маш жаахныг хурууныхаа өндгөн дээр аваад хацартаа үрээрэй. Царай чинь тэр чигтээ гэрэлтэнэ.
5. Тослогжсон арьс. Дээр нь нэмж пудр тавихаа азнаарай. Зузаан пудр бүсгүй хүнийг 10 насаар хөгшин харагдуулдаг. Харин үүний оронд тос шингээгч цаас хэрэглэсэн нь дээр юм.
6. Улайсан нүд- Баярын үдэшлэг дээр сэтгэл хөдөлгөм үйл явдал болохыг алийг тэр гэх вэ? Гэвч баярын нулимас унагаасныхаа дараа будгаа сэргээхээ мартуузай. Гар цүнхэндээ нүдний дусаалга авч явахыг зөвлөж байна. Дусаалгаа дусаамагцаа нүдээ анилгүйгээр, тонгойж шал руу 3-5 секунд хар. Ингэвэл урсахгүй. Эсвэл ширээн дээрээс хүйтэн шар айрагны шил, хундага олж нүдэн дээрээ нэг минут жин тавь. Дараа нь тениэ сэргээгээрэй.

Үсээ малгайнд “дарлуулахгүй” байх 7 арга

Өвлийн улирлын урам хугалдаг хэдэн юм бий. Хальтиргаа, хүйтрэлт, бас малгайнд даруулж шалчийсан үс. Нэгд нэггүй янзалж буржийлгасан үсээ, малгайнаас болоод сүйтгэхийг хүсэхгүй байвал дараах энгийн хирнээ үр дүнтэй 7 зөвлөмжийг дага.


1. Үснийхээ уганд лак цац
Чиний үс яг аль хэсгээрээ шалчийгаад, хэлбэрээ алдчихдаг вэ? Яг тэр хэсгийнхээ үсийг дээш нь өргөж байгаад уртынх нь тал хүртэл спрей цац. Энэ бяцхан арга чиний үсний хэлбэрийг бэхжүүлж, уганд нь наалдуулахгүй, хөвсгөр хэвээр нь байлгах болно. Энгийн мөртлөө үр дүнтэй байгаа биз?
2. “Малгайнд ээлтэй” засалт сонго
Буржгар үс, ноосон малгай хоёр хоорондоо тийм ч “эв найрамдалтай” байдаггүй. Тиймээс үнэхээр бариу малгай өмсөх хэрэг гарвал үсээ шулуутгаж индүүдэх нь дээр гэж зөвлөмөөр байна. Ийм үсийг малгайн дотор багтааж хийхэд амархан ба, малгайгаа тайлсны дараа доошоо тонгойж, үсээ “унагаад” эргэж босох юм уу, гараараа оролдоход л хэвэндээ орно.
3. Дотор орохоороо малгайгаа ав
Дотор малгайтай явах нь бүдүүлэг хэрэг гэх гэсэнгүй. Харин үсэндээ бага зэрэг “тусламж” үзүүлэхийн тулд малгайгаа аваарай. Нойтон, чийгтэй үс малгайны хэвэнд амархан ордог гэдгийг санаарай.
4. Хэт олон үсний бүтээгдэхүүн бүү хэрэглэ
Малгай өмссөн ч үсээ дур булаам засалттай хэвээр нь байлгахын тулд бидэнд мэдэх ёстой дахиад хэдэн юм бий. Үсчдийн хэлж байгаагар, бид малгай өмсөхөөсөө өмнө үсэндээ мусс, гел түрхэх гээд байвал “нэг гараараа нөгөөгөө барих” хэрэгтэй бололтой. Учир нь эдгээр наалдамхай бүтээгдэхүүнүүд үсийг шалчийхад нэрмээс болдог аж.
5. “Үсэнд ээлтэй” малгай сонго
Загварлаг бүрхээс өгсүүлээд, берет, кепка маягийн зай ихтэй малгайнууд олон бий. “Үсэнд ээлтэй” малгай сонгох нэг дүрэм бол дотроо зөөлөн, толгойг чинь аль ч талаараа барихгүй, уужим байх ядал юм.
6. Үсээ хөнгөхөн шуу 
Үсээ хуруундаа ороож байгаад шилэн хүзүүнийхээ хавьд сулавтар шууж хавчаарай. Энэ бол хэлбэрийг нь сүйтгэхгүйгээр малгайн дотроо үсээ хумьж хийх номер нэг арга. Хэрэв тэр өдрийн чинь засалт шулуун бол, заавал шуулгүйгээр, сул боосон ч болно. Харин буржгар засалтын хувьд шууж хавчаад, невидинкаар илүү гарсан үсийг тогтоо.
7. Бүтээлчээр сэтгэ
Толгой, чих хоёроо дааруулахгүй байх малгайнаас өөр олон гарц бий. Жишээ нь зөөлөн, том, зузаавтар алчуураар толгойгоо ороогоод гарч болно. Мөн буржгар үсээ тэр хэвээр нь хадгалмаар байвал зөвхөн чихний даруулга зүүж болно. Гэхдээ гадуур удаан хугацаанд явах хэрэгтэй бол заавал толгой, дагз хэсгээ хамгаалаарай. Түүнчлэн, үслэг шубны том далбагар малгайг өмсвөл таны үсний засалт сүйдэхгүй.
Маргааш өглөө гэрээсээ гарахдаа энэ зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Thursday, February 16, 2012

Арьсаа шинэчил: Гэрийн нөхцөлд хийж болох 5 төрлийн гуужуулагч

өнгөж төрсөн хүүхдийнх шиг зөөлөн, толигор, өө сэвгүй арьстай болмоор байна уу? Тэгвэл дараах 5 төрлийн скрабыг гэрийн нөхцөлд хийж арьсаа гуужуул. Гадны нөлөөлөөс болж хатуурч, үхижсэн арьсны эд эсийг унагааснаар түүний цаана нуугдаж байсан шинэ арьс гарж ирнэ.

Тиймээс тогтмол скраб хэрэглэдэг бүсгүйчүүдэд хөгшрөлт удаан явагддаг юм. Танд өдөр тутам хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнүүдээр байгалийн гаралтай гуужуулагч хийх аргуудыг заая.
Элсэн чихэр
Элсэн чихэр бол арьс шинэчлэгч шилдэг бүтээгдэхүүн. Сахар нь арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулж, дээд зэргийн зөөлөн, шинэ арьсыг цаанаас нь гаргаж ирдэг. Элсэн чихрийн скрабууд дэлгүүрт зарагддаг боловч, хүсвэл өөрийн гараар ч хийж хэрэглэж болох юм.
200 гр элсэн чихэр, 200 гр глицерин, эсвэл өөр төрлийн тосыг хооронд нь холино. Хэрэв арьсаа гуужуулахынхаа хажуугаар эмчилмээр байвал зуун настын гел (aloe vera gel)-нээс хэдэн дуслыг хийж болно. Мөн сайхан үнэр оруулмаар байвал хэдэн дусал эфирийн тос нэмээрэй. Бүх найрлагыг сайтар холиод, гаран дээрээ бага зэргийг авч байгаад нүүрэндээ тойрог хэлбэрээр массажилж түрхэнэ. 5 минут хиртэй байлгаж байгаад угаа. Элсэн чихрийн бкраыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биендээ түрхэж болно. Гол нь элсэн чихэр, тос хоёрынхоо хэмжээг тэнцүү байлгах нь чухал.
Овъёосны каш
Овъёосны каш бол гуужуулагч болгож ашиглаж болох бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн. 3 цайны халбага каш, 1 цайны халбага зөгийн бал, ¼ цайны халбага алимны цитроныг нэг аяганд хийж холь. Энэ наалдамхай холимогийг нүүрэндээ тойрог маягаар түрхээд, 15 минут байлгасныхаа дараа бүлээн усаар угаа. Хэрэв гэр аргаар ийм скарб хийх боломжгүй байвал гадуур зарагддаг гуужуулагчуудаас овъёосны найрлагатайг сонгоорой. Энэ нь таны нүүрний цусны эргэлтийг сайжруулж, эсийг шинэчилж, зөөлрүүлж, эрч хүчийг өгнө.
Давс
Давс бол гал тогооны салшгүй нэг хэсэг. Үүнийхээ хажуугаар бидний арьс арчилгааны салшгүй нэг хэсэг болж болох нь. Давстай гуужуулагчаар биеийнхээ арьсыг шинэчлээрэй. Давстай скраб нь үхсэн эсийг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулж, зөөлрүүлдэг. 1 аяга давсыг, 1 аяга оливийн тостой холиод таны скраб бэлэн болно. Хүсвэл чийгшүүлэх үйлчилгээтэй абрикосны эфирийн тос нэмээрэй.
Хэрэв таны скраб жаахан урсамтгай болоод байвал, дээр нь дахиад жаахан дав нэмж тэнцвэржүүл. Биендээ түрхчихээд илүү гарвал хөргөгчинд хийж хадгалаад дараа нь дахиж хэрэглэж болно.
Хушга
Тараг, хушга хоёр нийлээд маш сайн гуужуулагч болдог. Хэрэв танд нунтагласан хушга олдохгүй байвал, ¼ аяга хушгыг хэрчигчинд хийж жижиглээрэй. Дараа нь түүнийгээ ¼ аяга цэвэр тарагтай холь. Хушга таны арьсыг шинэчлэх ба, тараг нь мөөгөнцөр, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрийг тань цэвэрхэн, сэргэг болгох болно. Мөн тараг нь сүүн хүчлийн бактераар баялаг тул таны хуурайшсан арьсыг эмчилж, үрчлээнээс сэргийлдэг.
Хушга, тарагтай скрабаа нүүрэндээ түрхээд 10-15 минут байлгасны дараа хүйтэвтэр усаар угаагаарай.
Ногоон цай
3 хоолны халбага элсэн чихэр, 1 цайны халбага/уут ногоон цай, биеийн шингэн тос танд хэрэг болно. Аяганд ногоон цайны идээгээ хийгээд, дээр нь 1/3-аар халуун ус хийнэ. 2 минут орчим байлгаж, хөргө. Өөр нэг саванд биеийн шингэн тосоо хүссэн хэмжээгээр хийгээд, дээр нь 1 халбага элсэн чихрээ хийж хутгана. Дараа нь өмнө нь хандалсан цайнаасаа 1 хоолны халбагыг дээр нь асгаад, дахиж хутгаарай. Хутгангаа үлдсэн хоёр халбага элсэн чихрээ бага багаар нь хийж зуурмаг болгоно. Арьсаа чийгшүүлмээр байвал дээр нь зөгийн бал, цэвэрлэмээр байвал лемоны шүүс, зөөлрүүлмээр байвал тараг нэмж болно. Бэлэн болсон скрабаа хөвөнгөөр нүүрэндээ түрхээд, 1-2 минутын дараа угаа.
Ногоон цай нь антиоксидантаар баялаг учраас арьсыг гуужуулахаас гадна хамгаалж, тэжээл өгдөг юм. Мөн мэдрэмтгий, батгашилттай арьсанд сайн тохирно.

Толигор, бат бөх хумстай байхын 8 нууц

Хугарамтгай, өнгөө алдсан хумсыг ургуулахад бэрхшээлтэй байдаг. Хэрэв чи давхраажсан хумснаас залхаж, урт толигор хумстай болохыг хүсч байвал зөв газраа иржээ. Дараах 8 зөвлөгөөг цогцоор нь дагавал чиний гар гайхагдах болно.

1. Хумсаа хуурайдахад учир бий
Хумс яг л үстэй адилхан. Түүнийг урт ургуулахыг хүсч л байвал тогтмол үзүүр хэсгээс нь тайрч, зөв хуурайдах хэрэгтэй. Бид ихэвчлэн хумсныхаа хуурайг нааш цааш хөдөлгөх маягаар хуурайддаг. Ингэх нь хумсны давхрааг гэмтээх магадлалтай учраас, нэг тал руу нь л хуурайдаж байгаарай. Хуурайдах үед хумс чинь үргэлж хуурай байх ёстой. Хэрэв чи уснаас гарч ирмэгцээ, хуурайдах юм бол зөөлөрч, эмзэг болсон хумс чинь хугарах юм уу сэмрэх болно.
2. Хумсаа байнга тордож бай
Хумсаа чийглэж, бат бөх хэвээр нь ургуулахын тулд өөрөө өөртөө бяцхан маникюр хийж байгаарай. Савхны үзүүрт хөвөн ороож байгаад, E витамины тосонд дүрж хумсныхаа махыг хойш нь түлхэнэ. Ингэхдээ савхаа 45 градус орчимд налуу бариарай. Хумсаа будахгүй байсан ч, өнгөгүй лакаар бэхжүүлж бай. Мөн чийгшүүлэгчтэй хөвөнгөөр хааяа хумсаа арчиж байгаарай.
3. Ацетон суурьтай будаг арилгагчаас татгалз
Чиний хэрэглэдэг будаг арилгагч хумсны чинь толиог гундаагаад байж магадгүй. Ацетон суурьтай арилгагч нар ихэвчлэн хумсыг хуурайшуулж, сэмрээдэг. Үүний оронд ацетат суурьтай арилгагч хайж олоорой.
4. Шингэнээр дутагдаж болохгүй
Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд. Чиний өдөрт уух усны хэмжээ үс хумсны чинь гоо сайханд нөлөөлдөг. Хэрэв өдөрт 8 аяга ус уух нь чамд уйтгартай санагдаж байгаа бол оронд нь сүү уугаарай. Сүү нь финкээр баялаг учраас хумсыг чинь бэхжүүлэхэд тусална.
5. Уураг ихтэй хоол хүнс хэрэглэ
Чиний хумс нь кератины уургаас бүрддэг. Тиймээс өдөрт хангалттай хэмжээний уургаар баялаг хүнс хэрэглэх нь чиний хумсыг гайхалтай сайхан болгоно. Эмэгтэй хүн бүрт өдөрт 4-6 унци уураг идэхийг гоо сайханчид зөвлөдөг. Тахианы мах, буурцаг, цагаан идээ нь уураг ихтэй.
6. Биотины хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ав
Биотинтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үс хумсны ургалт, бэхжилт, өнгөнд онцгой нөлөө үзүүлдэг. Өдөрт 300 микрограм биотин хэрэглэх нь хугарамтгай, гэмтэлтэй, давхраажилттай хумсыг эдгэрүүлж толийлгодог.
7. Төмөр, Омега-3-тай хүнс түлхүү хэрэглэ
Төмөр бол арьс, үс, хумсыг эрүүл байлгаж, хүний царайг залуу шингэн харагдуулахад чухад нөлөөтэй бэлдмэл юм. Хар ногоон өнгийн хүнсний ногоо, бүхэл үрийн талх, гоймон, өндөг, маханд төмөр их бий. Ханасан өөх тос нь чиний хумсыг хугарахад нөлөөлдөг учраас омега 3 бүхий хушга самар их хэмжээгээр ид.
8. Хумсаа битгий мэр!
Хумсаа мэрэх муу зуршил нь толиог нь гэмтээж, хумсыг өнгө зүсгүй, хугарамтгай болгодог. Тиймээс хумсаа урт ургуулахыг хүсэгчид бухимдахаараа гараа ам руугаа ойртуулдаг зуршлаа гээгээрэй.