Saturday, January 21, 2012

2012-onii zurhai


Хонь

Энэ жил чиний хувийн амьдралд маш их өөрчлөлт гарна. Нэгдүгээр сараас л чиний хайр сэтгэл хэрхэн шинэ хөг аясаар уянгалж эхлэхийг чи мэдрэнэ. Харин хайраа эрэн хайж буй бүсгүйчүүд хоёрдугаар сард хүсэн хүлээсэн хайраа олох болно. Магадгүй зун чам руу хуучин амраг чинь утас цохих байх. Сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж бүх зүйлд ул суурьтай хандахыг одод чамд зөвлөж байна. Наймдугаар сард өөрийгөө аль болох амгалан тайван байлгаж амарч авах хэрэгтэй. Намар догдолсон зүрхээ тогтоож, сэтгэлээ чагнаарай. Сэтгэл зүрх чинь чамд үнэнийг хэлж өгнө.   
Үхэр
Мэдлэг боловсролоо зузаатгаж, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжийг 2012 чамд бэлэглэнэ. Өвлийн улирал сурч хөгжих, аялахад маш тохиромжтой цаг үе. Нөгөө талаасаа хайр сэтгэл чинь ганцаардалдаа гансрах вий. Үл ойлголцол, маргаан, хөрөх сэтгэл чамд мэдрэгдэж улмаар чи бүхнийг эцэс болгохыг хүсэж магадгүй. Тэр үед спортоор хичээллэж хувийн асуудлуудаасаа ангижран биеэ эрүүлжүүлээрэй. Үр дүн нь таныг удаан хүлээлгэхгүй. Зун шинэ харилцаа үүсгэхэд тийм тохиромжтой биш байж болох юм. Гэхдээ намар хайрын адал явдал, мэдрэмжээр дүүрэн улирал байх болно. Аз жаргалын зүг зоригтойгоор алхалж хайр дурлалын бүхий л сайн сайхныг мэдрээрэй. Чамайг аз жаргал хүлээж байна. Урагшаа бүсгүй минь. 

Ихэр

2012 он ихрүүдэд өөрчлөлтийг бэлэглэнэ. Чи хувийн амьдралаа ч, ажил төрлөө ч өөрчилж чадна. Жилийн эхэнд чи нууцлаг бүхэнд дурлаж, танин мэдээгүй бүхнээ сонирхох болно. Энэ үе бол аялал хийхэд маш тохиромжтой ба магадгүй сэтгэл зүйг сонирхоод үзээрэй. Аль аль нь чамд маш их үр өгөөжийг хайрлана. Хавар хайр сэтгэлийн асуудлаа өөрөө толгойлон хувийн харилцаагаа зузаатгаарай. Зун улирлалын сайхныг илүү мэдэрч энэ гайхалтай улиралыг сайхан өнгөрөөгээрэй. Харин хүмүүстэй бүү маргалд. Тэдэнд хаяа бууж өгч сур. Намар чи амьдарлын утга учрын асуудалтай дахин тулгарана. Юу хийхийг хүсээд байгаагаа, цаашид яахаа мэдэхгүй тийм үе тохиолдоно. Бүх асуудлын тухай хайртай хүмүүстэйгээ ярилцаарай. Тэд чамд туслах болно.

Мэлхий

Мөрөөдлөө биелүүлсэн, онцгой сайхан үйл явдалууд дараалласан, олон шинэ танилуудтай учрах жил. Жилийн эхэнд мэлхийнүүд гэртээ ойр дотныхонтойгоо илүү их цагийг өнгөрүүлээрэй. Учир нь чамд хэрэгтэй бүхий л сэтгэл санааны тусламжийг тэд үзүүлэх болно. Хуучинтайгаа битгий орооцолд. Өнгөрснийг өнгөрсөн цагт нь үлдээгээд  бүхнийг шинээр эхэл. Зун цаг чамд эсрэг хүйстнүүдийн анхаарал, сонирхолтой учралууд, шинэ танилуудыг бэлэглэнэ. Хэрвээ чи амьдралынхаа номны шинэ хайрын хуудсыг нээхийг хүсэж байгаа бол наймдугаар сар хамгийн тохиромжтой. Гэвч та хоёрын хайрыг сорих олон сорилт хүлээж байгааг мартаж болохгүй. Магадгүй намар чиний хайрлаж байсан залуу чамд дахин сэтгэлээ нээнэ. Харин хуучинтайгаа үлдэх эсэхийг чи өөрөө л шийднэ. Хамгийн гол нь мөрөөдлөө л биелүүлээрэй.  

Арслан

2012 онд арслангууд амжилтаар дүүрэн байх болно. Жилйин эхнээс л чи амжилтаар хүрээлэгдэнэ. Энэ үед чи том том зорилгуудыг өмнөө тавихаасаа битгий айгаарай. Хамгийн гол нь ажилдаа ч цаг гарга хувийн амьдралдаа ч цаг гарга. Тиймээс бүхнийг сайн төлөвлөөрэй. Ажил их үед хайрт залуудаа тавих анхаарлаа битгий сулруулаарай, түүнтэй нээлттэй бай. Түүнд чамгүйгээр хэцүү байх болно шүү дээ. 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд хайрт залуутайгаа аялалд явах хэрэггүй. Замдаа санал зөрөлдөх, маргалдах аюултай. Зун цагийн үеээр өөртөө маш их анхаарал тавиарай. Хөнгөн хоол идэж, эрүүл мэндээ сайжруулах алхамуудыг хийн, бясалгалаа үргэлжлүүлээрэй. Архины төрлийн зүйлээс татгалзаж, сэтгэлээр унахаас өөрийгөө сэргийлээрэй. Харин намар цаг жүжиг, үзэсгэлэн үзэх, шинэ танилуудтай болоход таатай үе. 

Охин

Энэ жил чиний хувийн амьдрал үндсээрээ өөрчлөгдөнө. Гуравдугаар сар хамгийн тааламжтай сар байх бөгөөд энэ сар шийдвэр гаргахаасаа битгий айгаарай. Түүнтэй учирсан учрал жинхэнэ роман болон хувирахын зэрэгцээ чиний хайр дурлал, харилцааны талаарх төсөөлөлийг чинь орвонгоор нь өөрчлөх болно. Чи илүү ухаалаг, туршлагтай болж харилцаагаа бататгаж чадна. Зун нь мөрөөдлийн ханхүүтэйгээ санал зөрөлдөх нь ихэсвэл хамт ямарваа нэгэн шинэ зүйлийг хийгээрэй. Та хоёр бие биенээ илүү сайн ойлгох болно. Жилийн эцэст чамайг гайхахад хүргэх магадгүй бүүр алмайруулж чадах мэдээг түүнээс сонсох болно. Амьдарлаа эерэг тал руу нь залахын тулд чи өөрөө өөртөө л туслаж чадна.   

Жинлүүр

Оны эхнээс л чамайг сайхан мэдээнүүд хүлээж байх болно. Чи өвөл түүнтэйгээ учрах болно. Тэр амжилттай, эрч хүчтэй залуу байх болно. Зун ойр дотныхонтойгоо маргалдах, санал зөрөлдөхөөс зайлсхийгээрэй. Гэвч тийм зүйл тохиолдвол дипломат зан, эвтэй найртай байдал чинь чамд туслах болно. Мөн энэ үед хувийн амьдралтай холбоотой чухал шийдвэрүүд гаргахаа түр азнаарай. Намар чи амар тайван байх болно. Ар араасаа тохиолдох сайхан үйл явдалууд чамайг дахиж гуниглуулахгүй. Жилийн эцсээр чи хайр сэтгэлээ албан ёсоор батлуулах эсвэл бүл нэмэх шийдвэр гаргах үйл явдал тохиолдож болох юм.  Ямартай ч гэсэн 2012 он чамд сайн сайхныг бэлэглэх болно.

Хилэнц

2012 он бол чиний хувьд харилцаагаа илүү гүн, бат бөх болгох үе. Магадгүй чи өвөл хуримын ордоныг зорьж ч болох юм. Энэ үед чи ойр дотныхон төдийгүй, танилууд, хөршүүдтэйгээ сайхан харилцаа тогтоох болно. Хэрэв чи өмнө нь хэн нэгэнтэй маргалдсан бол өвөл харилцаагаа сэргээгээрэй. Ганц бие хилэнцүүд ажил дээрээ өөрийн хайр сэтгэлтэйгээ учирч болзошгүй. Таалагдсан залуугаа хэт “шуурхай” байдлаараа үргээчих вий. Сэтгэл догдлолоо барьж, тайван хандахыг хичээгээрэй. Зун шинэ харилцаа холбоо битгий тогтоогоорой. Хүн бүр төгс биш учир хэн нэгэн хайртыг чинь шүүмжилбэл битгий хүндээр хүлээж аваарай. Намар чамд налгар, тайван байдлыг бэлэглэнэ. Харин харилцан ойлголцол, итгэлцэл нь та хоёрын хайр сэтгэлийг улам бат бөх болгоно.

Нум

Нумуудад жилийн эхэнд хүнд байх болно. Чиний хувийн амьдрал чинь жаахан асуудалтай байсан ч битгий сэтгэлээр унаарай. Учир нь хоёрдугаар сараас л чиний бүх зүйл хэвийн болж эхлэнэ. Харин нэгдүгээр сардаа ажилдаа идэвхи санаачлагтай байж өөрийн карьераа өсгөх, байр сууриа батжуулхад анхаараарай. Чи өвөлдөө л гэхэд гайхалтай сайхан хайртай учирна. Та хоёрын хайр сэтгэл их хүчтэй байх бөгөөд хавар нь чамд гэрлэх санал ирвэл гайхах хэрэггүй. Харин хайр сэтгэлээ албан ёсоор батлуулахаа намар хүртэл хүлээзнэх хэрэгтэй. Оны сүүлд хийж буй үйлдэл, хэлэх үг, харилцаандаа анхаарахад илүүдэхгүй. Тайван гаргасан шийдвэр та хоёрыг улам ихээр ойртуулна. 


Матар

Чи од гаригсын ивээл дор байна. 2012 он чиний амжилтын жил. Чи мөрөөдлөө биелүүлж, хүссэн үр дүндээ хүрэх, тэр бүхний сайхныг амталж мэдрэх боломж чамд байна. Бас хайр сэтгэлдээ ч аз хиймортой байх болно. Хэрэв чи ганц бие бол өвлийн жиндүүхэн өдрүүд чамд халуун хайр сэтгэлийг бэлэг болгон барина. Тэр хайртайгаа учирсны дараа амьдарлын чинь хэв маягт өөрчлөлт орно. Ажилдаа цаг бага зарцуулж, хайрттайгаа өнгөрөөх чөлөөт цаг гаргаарай. Тэгээд энэ амьдарлын хэв маягаа битгий алдаарай. Зун цагийг жаахан зөрчилтөй өнгөрөөж магадгүй. Гэвч наймдугаар сараас бүх зүйл чиний талд эргэн орох болно. 

Хумх

2012 онд хумхын ордынхон орон сууцны асуудалтай тулгарч болзошгүй. Оны эхэнд байрандаа засвар хийх эсвэл бүүр нүүж ч магадгүй. Энэ улирал мөн хайрттайгаа хамтын амьдрал зохиож эхлэхэд таатай үе. Хамтын амьдрал, хамтын асуудлууд та хоёрын харилцааг улам бат бөх, найдвартай болгоно. Зуны танилцссан хүн чамд таагүй дурсамж үлдээж магадгүй учраас шинэ танилтай болохоос аль болох зайлсхийгээрэй. Хэрвээ чи ганц бие байгаа бол гадаад руу аялаарай. Энэ аялал чамд итгэл найдвар бэлэглэж, чамайг хайр сэтгэлтэй чинь учруулж магадгүй юм. Од гарагсийн ивээлд багтахын тулд хичээнгүй, эрч хүчтэй байгаарай. Chamd amjilt husii. Good Luck
Загас
Энэ жил бол чиний харилцааны жил. Чи маш их шинэ танил, найз нөхөдтэй болно. Өвлийн улиралд үдэшлэг, найз нөхдийн уулзалтаар дарагдаж магадгүй. Эсвэл гайхалтай аялал ч хийж болох юм. Харин чиний хувийн амьдралд бага зэрэг хүндэрлүүд гарч ирч болзошгүй. Энэ үед сэтгэлээр битгий унаарай. Мэдрэмж, зөн совингоо ашиглан хайрт залуугийнхаа бодлыг уншихыг хичээгээрэй. Учир нь та хоёрын харилцан ойлголцол бүх саад бэрхшээлийг давахад чинь туслана. Өөрийн бүх үйлдлээ хяналтандаа авахыг, алдаагаа давтахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ чи одоо хүртэл ганцаараа байгаа бол намрын шаргал өдрүүд чамд хайр дурлал бэлэглэнэ. Мөрөөдөлөөрөө жигүүрлэгдэж бүтээлч зүйлс сэдэн олох болно. Сэтгэлээ барьж шинэхэн найз залуугаа битгий бурханчлаарай.

No comments:

Post a Comment